“0 зогсолт” хийх шийдвэр гараагүй

Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн дунд тархаад буй “0 зогсолт” хийх асуудлаар холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд тодорхой тайлбар мэдээллүүд өгч ирсэн. Албан бус, тодорхойгүй нэршлээр явж буй хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг бүрэн зогсоох утга бүхий энэ ойлголт нь хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, … Continue reading “0 зогсолт” хийх шийдвэр гараагүй